Өвдөгний үений мөгөөрс урагдаж, элэгдэх өөрчлөлт үүсдэг өвчин юм.

Тодорхойлолт

Өвдөгний үений дегенератив артрит нь өвдөгний үений мөгөөрсний эдийн элэгдэлийг үүсгэдэг өвчин юм. Энэ нь 65-аас дээш насны ахмад настнуудад түгээмэл ажиглагддаг үе мөчний өвчин бөгөөд 75-аас дээш насны хүмүүсийн ихэнх нь рентген зураг дээр дегенератив артрит илэрдэг.

          Шалтгаан

  • Нас ахих тусам өвдөгний үений мөгөөрс нь элэгдэж, өвдөж, алхахад хэцүү болдог. Түүнчлэн өвдөгний гэмтлийн улмаас мениск гэмтэх, шөрмөс гэмтэх, хугарах, мултрах, таргалалт, тогтворгүй байдал, халдвар, үрэвсэлт артрит зэрэг өвчнөөр удаан хугацаагаар өвдсөн үед өвдөгний үений дегенератив артрит үүсдэг.

 

 

Шинж тэмдэг

  • Өвдөг нь хавдаж, өвддөг тул үеийг нугалж, тэгшлэхэд хэцүү байдаг.
  • Өвдөлт нь байнгын бөгөөд унтаж байхад ч өвддөг.
  • Хөл нь өвдөгний үеэрээ ‘O’ хэлбэрийн буюу майга болж хувирдаг.
  • Эцсийн шатанд мөгөөрс элэгдэж, яс нь үрэлцэж, явахад хүндрэлтэй байдаг.
  • Физик эмчилгээ эсвэл өвдөлт намдаах эм нь үр дүнгүй болдог.

Эмчилгээ

мэс заслын бус эмчилгээ(консерватив эмчилгээ)

  • Эмийн эмчилгээ (стероид бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах эм)
  • Физик эмчилгээ
  • Үений доторх мөгөөрсний тариа (гиалуроны хүчил)

мэс заслын эмчилгээ

  • Консерватив эмчилгээ хийлгэсэн ч шинж тэмдэг сайжрахгүй, дегенератив өөрчлөлт илт даамжирч, өвдөлт ихссэн, өвдөгний үений хөдөлгөөн сайжруулах, тогтвортой байдлыг хангах зорилготой тохиолдолд мэс заслын эмчилгээг хийдэг.
  • Үений дурангийн мэс засал: эхний үеийн дегенератив артритын үед энгийн бөгөөд хурдан эдгэрдэг артроскопи хийвэл нилээд удаан хугацаанд өвдөлт багатай амьдарч болно.
  • Хиймэл үе суулгах: Өвдөгний үеийг бүрдүүлдэг гурван ясны мөгөөрсөн гадаргуу элэгдэн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон хэсгийг, салгаж, үений хиймэл гадаргуугаар солих явдал юм. . Үүнийг өвдөгний хиймэл үе суулгах мэс засал гэдэг.

mnMongolian