Өвдөгний үений жийрэг мөгөөрс урагдсанаас болж өвдөг бага зэрэг нугалж, тэнийлгэх үед өвдөлт өгдөг.

Тодорхойлолт

Жийрэг мөгөөрс нь өвдөгний үений дотор дунд чөмөг, шилбэ ясны үений гадаргуугийн хооронд байрладаг бүтэц бөгөөд жингийн ачааллыг саринуулах, гадны хүчийг хуваарилах, үений мөгөөрсийг хамгаалах, үе мөчний тогтвортой байдал хангах, тослох зэрэг чухал үүрэгтэй.

 

Өвдгөнд дотор болон гадна гэсэн хоёр жийрэг мөгөөрс байдаг бөгөөд өвдгийг нугалж, мушгихад жийрэг мөгөөрс урагдах боломжтой.

 

Шалтгаан

  • Жийрэг мөгөөрсийн урагдал нь хэт өндөр эрчимтэй дасгалын үед гэмтэх магадлал өндөр бөгөөд хөгшрөлтийн улмаас доройтсон өөрчлөлтөөс үүдэлтэй урагдал мөн байнга тохиолддог.
  • Сүүлийн үед онцгой гэмтлийн шалтгаангүй боловч урагдал тохиолдох нь их байна.
  • Жийрэг мөгөөрсийн гэмтлийг энгийн рентген зураглалаар оношлогдохгүй бөгөөд Соронзон Резонанст Дүрслэлээр (MRI) оношилж болно.

 

Шинж тэмдэг

Өвдөгний үе өвдөж, хавддаг.

Өвдөг тэнийлгэх, нугалах  үед түгжих (гацах) үзэгдэл тохиолддог.

Алхах, шатаар буух, уруудах үед хөл сулрах мэдрэмж өгдөг.

 

Эмчилгээ

мэс заслын бус эмчилгээ

  • Бүрэн бус хагарсан эсвэл жижиг хагарсан тохиолдолд мэс засал хийхгүйгээр 4-6 долоо хоногийн турш бэхэлгээ зүүж, таягтай алхах, өвдөгний үений булчингийн хүч сайжруулах дасгалын эмчилгээг хавсарч хийдэг.

 

мэс заслын эмчилгээ

  • Өвдөгний үений Соронзон Резонанст Дүрслэлээр (MRI) жийрэг мөгөөрс урагдсан нь тогтоогдож, биеийн үзлэгээр, өвдөлт ихтэй бол үений мэс засал хийдэг.
  • Мэс засал үргэлжилэх хугацаа 1 цаг орчим байх ба мэс засал хийсний 2 дахь өдөр эмнэлгээс гарах боломжтой.

en_USEnglish