Өвдөгний үений чагтан холбоос тасрахад дунд чөмөг болон шилбэ яс хоорондоо буруу байрлалтай болж (өвдөгний үе) тогтворгүй болдог.

Тодорхойлолт

Чагтан холбоос нь өвдөгний үений дотор байрлах холбоос бөгөөд урд болон хойд хоёр холбоосоос бүрддэг. Эдгээр нь үений тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа дунд чөмөг ястай харьцуулахад шилбэ ясыг (шаант яс) урагш болон хойш гүйх хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Чагтан холбоос тасрах үед өвдөгний үе тогтворгүй болдог.

Шалтгаан

  • Урд чагтан холбоос нь өвдөгний хамгийн их гэмтдэг хоолбоос бөгөөд ихэвчлэн спортын гэмтлээс үүдэлтэй байдаг. Ялангуяа үсрэлт, хөших зэрэг гэмтлийн дараа ихэвчлэн тохиолддог.

Шинж тэмдэг

  • Гэмтлийн үед та үе мөч нь мултарсан эсвэл тасарсан мэт мэдрэмж эсвэл “поп” гэж дуугарахыг сонсож болно.
  • Менискусын (жийрэг мөгөөрсийн) гэмтэлтэй адил энэ гэмтэлд өвдөлт, цус хуралт дагалддаг.

Эмчилгээ

мэс заслын бус эмчилгээ

  • Бүрэн бус тасарсан тохиолдолд мэс засал хийлгүйгээр ортез (өвдөгний чиг) зүүж, эвийн болон хөдөлгөөн засал, физик эмчилгээ хийдэг.

мэс заслын эмчилгээ

  • Урд чагтан холбоосыг сэргээх: Урьд нь тасарсан холбоосыг оёдог байсан ч цаг хугацааны явцад тогтворгүй байдал үүсч үр дүн нь сайнгүй байсан. Өнөө үед өөрийн болон донор эсвэл хиймэл суулгацыг ашиглан үений дурангийн мэс заслаар сэргээхийг илүүд үзэж байна.
  • Мэс заслын хугацаа 1 цаг орчим байна.

ko_KRKorean