Энэ нь биеийн хамгийн том, хүчтэй шөрмөс болох Ахиллес шөрмөсний үрэвсэл юм.

Тодорхойлолт

Ахиллес шөрмөс нь бидний биеийн хамгийн зузаан, хүчтэй шөрмөс юм. өвдөгийг урагш унахаас сэргийлэн барьж, алхаж явахад урагшлах эрч хүч өгдөг маш чухал бүтэц бөгөөд хамгийн их ажил хийдэг хэсэг юм.Ахиллес шөрмөсний үрэвсэл нь ахиллес шөрмөс нь үрэвсэж, хурцаддаг өвчин бөгөөд үрэвсэлээс үүдэлтэй өвдөлт нь алхах эмгэгийг үүсгэдэг. Үндсэндээ өсгийн ясанд наалдсан хэсэг нь хавдан өвдөж, заримдаа түүнээс дээш 2-5 см хавдаж өвддөг.

Шалтгаан

  • Ахиллес шөрмөсний үрэвсэл нь гэнэт үүсэх нь ховор бөгөөд ихэвчлэн ахиллын шөрмөсний хэсэгт үүсэх давтагдсан стрессээс үүсдэг. Ихэвчлэн хэт их спортын ажиллагаа шалтгаан болдог бөгөөд үүнд марафон, ууланд авирах, хөл бөмбөг гэх мэт урт хугацааны гүйлт зэрэг дасгалын үед хэт их цочролд ордог.
  • Мөн гутлын өсгийд байнга үрэлт үүсгэдэг өндөр өсгийт, гутлуудыг өмссөнөөс болж ахиллын шөрмөсний үрэвсэл үүсдэг. Бусад шалтгаанууд нь өндөр нуман нуруутай, өсгийний яс цухуйсан эсвэл анкилозын нугасны үрэвсэл байдаг.

Шинж тэмдэг

  • Өсгий талдаа өвдөж, тэр хэсэг нь цухуйж, дарахад өвдөлт үүсгэдэг. Энэ нь дасгал хийсний дараа өвдөлтийг улам хүндрүүлдэг онцлогтой.
  • Өвдөлт нь өсгйитэй гутал, жижиг гутал, хатуу гутал өмссөн үед улам хүчтэй болдог.
  • Өглөө босоод хөл дээрээ гишгэхэд өвдөж, хөших, шагайгаа хөдөлгөхөд товших чимээ сонсогдож болдог.

Эмчилгээ

мэс заслын бус эмчилгээ

  • Үрэвслийг эмээр удирддаг.
  • Ахиллес шөрмөс дээр хуримтлагдсан стрессийг арилгахын тулд сунгалтын дасгал хийх.
  • Биеийн гаднах цочролын долгионоор үрэвссэн хэсгийн цусны урсгалын үйл ажиллагааг сайжруулна.

мэс заслын эмчилгээ

  • Хэрэв 6 сар эмчилгээ хийлгэсний дараа ч шинж тэмдэг сайжрахгүй, хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл эсвэл ахиллын шөрмөс архагшсан бол мэс засал хийдэг. Дурангийн мэс засал нь үрэвслийг шууд арилгах бөгөөд та ямар ч дарамтгүйгээр эмчилгээ хийлгэх боломжтой.

ko_KRKorean