• Тархины судасны аневризм / Артерийн цүлхэн /

1.Тархины судасны  аневризм гэдэг нь:

Гавлын дотор байрлах  артерийн судасны ханын зарим хэсэгт цүлхийлт үүсч, овойж томрох буюу хүүдий маягийн өргөсөл үүсдэг байна.

Аневризмийн онцлог:

Аневризмийн / артерийн цүлхэнгийн/  50% нь  ямар нэг зовиур шинж тэмдэг илэрдэггүй харин аневризм хагарсан тохиолдолд л шинж тэмдэг илэрдэг.  Тархины судасны аневризм нь хагарч, тархинд цус алдаахыг цус харвалт  гэдэг ба нас барах ч эрсдэлтэй байдаг.

Аневризм хагарсан тохиолдолд 40% – 85%-нь нас бардаг.

  1. Аневризм үүсэх шалтгаан.

а.Артерийн даралт ихсэлт

б. Артерийн судасны хатуурал

г. Төрөлхийн буюу удашил

д. Архи , тамхи

  1. Илрэх шинж тэмдэг

– Хагараагүй аневризмийн үеийн шинж тэмдэг.

а. Нүдний хөдөлгөөн хязгаарлагдах

б. Хүүхэн харааны хэмжээ ижил бус болох

в. Ямар нэг дүрсийг хоёр болгож харах

г. Нүдний алиманд өвдөлт үүсэх

д. Нүдний зовхи буух

д. Толгой өвдөх

– Хагарсаны дараах үеийн шинж тэмдэг.

а.  Гэнэт толгой хүчтэй өвдөх

б. Бөөлжих

в.  Ухаан балартах

г. Биеийн аль нэг тал саажих

д. Хэл яриа өөрчлөгдөх буюу үгийн дуудлага алдагдах

е. Уналт, таталт үүсэх

Оношилгоо:

Тархины СТ

Тархины MRI

Тархины судасны Ангиографи

Тархи нугасны шингэний шинжилгээ

Эмчилгээ:

  1. Тархины судсан дотуурх мэс засал: буюу тархины аневризм үүссэн хэсэгт

. Эндоваскуляр STENT/Стент/

. Эндоваскуляр Coil/Койл /

. Эндоваскуляр WEB/ВЕБ/

  1. Тархины нээлттэй мэс засал

. Толгойн гавлын ясыг нээж  аневризм үүссэн хэсэгт хавчаар тавьж боолт тавих хагалгаа.

 

  • Мэдрэлийн өвчний үеийн шинж тэмдэгүүд болох:
  1. Толгой, нүүр хэсгээр өвдөх үүнд :
  • Онош нь тодорхой бус буюу шалтгаан тодорхойгүй урт болон богино хугацаагаар толгой өвдөж байгаа
  • Шалтгаан нь тодорхой ч эмчилгээнд үр дүн гарахгүй байгаа  /ахуйн болон авто ослын улмаас тархиндаа хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан, тархины хавдар, бусад шалтгаантай/
  • Ам муруйх, нүдний зовхи буусан, нүүрний нэг болон хоёр талаар хорсох ,мэдрэхүй буурах эвгүй, таагүй мэдрэмж төрдөг
  1. Саа , саажилттай:
  • Тархины цус харвалтын улмаас
  • Тархины хортой болон хоргүй хавдарын
  • Гэмтэлийн шалтгаантай
  • Хүзүү нуруу нугасны мэдрэл дарагдалын
  • Төрөлхийн шалтгаантай
  • Тархи болон нугасны миелин бүрхүүлд гэмтэл үүсгэдэг тархмал хатуурал өвчний шалтгаантай хараа муудах, саа саажил хавсарах
  1. Хөдөлгөөн, тэнцвэрийн эрхтэн болон тархи судасны нарийсал, тархи судасны бөглөрөл, мэдрэлийн систеийн бусад шалтгантайгаар:
  • Толгой эргэж явах үед биеийн тэнцвэр алдагдах, чих шуугих
  • Босч суух үед нүд харанхуйлах, дотор муухайрах
  • Юм их мартаж ой санамж буурч байгаа
  • Нойрондоо сайн биш, шөнө олон дахин сэрдэг
  • Гар хөл салганах, эмх замбараагүй эмгэг хөдөлгөөнтэй
  • Паркинсоны өвчин буюу явдал өөрчлөдөх биеийн байрлал хязгаарлагдмал болсон
  1. Хүзүү, сээр, бүсэлхий нуруугаар өвдөх
  • Үе хоорондын бүтцийн өөрчлөлт болон мэдрэл дарагдлын шалтгаантай хүзүү нурууны өвдөлт гар, мөр, хөл хэсэгрүү дамжиж бадайрах шинжүүдтэй хавсарах
  1. Унаж татдаг

Дээрх өвчин эмгэгийн үед Мэдрэлийн Эмчийн үзлэгийг

өндөр хүчин чадал бүхий:

  • Лаборатори
  • Толгойн СТ, X-Ray
  • Тархи судасны өнгөт эхо
  • Тархи судасны Ангиографи
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Бусад шилжилгээ – ээг ашиглан чанартай тусламж үйлчилгээг хүргэсээр байна.

 

  • Компьютерт томографи ( CT ) болон Ангиографийн шинжилгээний тусламжтайгаар

Мэдрэлийн өвний үеийн эмгэгүүд болох:

  • Тархины хавдар.

–        Тархины бүрхэвч судасны гаралтай хавдар

–        Тархины эдийн гаралтай хавдар

  • Тархины цус харвалт.

–        Цочмог цус харвалт

–        Харвалтын үлдэц

  • Тархины судасны аневризм
  • Тархины буглаа
  • Тархины гэмтэл
  • Нуруу нугасны гэмтэл
  • Хүзүү, сээр нуруу, бүсэлхий, ууцны үенээс гарах мэдрэлийн язгуурын дарагдал
  • Бусад эрхтэн системийн эмгэг өөрчлөлтүүдийг

богино хугацаанд шинжилж, оношилон шаардлагатай эмчилгээг үйлчилгээг үзүүлж байна.

  • MULTIPLE SCLEROSIS ( ТАРХМАЛ ХАТУУРАЛ ) өвчний шинж тэмдэгүүд:

/ 100 000 хүн тутамд 60 тохиолдол бүртгэгддэг, 20 -оос дээш насны эмэгтэйчүүд зонхилон өвчилдөг өвчин /

Мэдрэлийн эсийн сэрэл дамжилтыг хариуцдаг бүтцэд гэмтэл үүссэнээс дараах шинж тэмдэгүүд илэрдэг:

. Нүдний хараа муудах, нүд хялар болох

. Гар хөлд саа, саажил үүсэх

. Гар хөл бадайрах мэдрэхүй сулрах

. Тэнцвэр алдах, гуйвах дайвах

. Хэл ярианы хэмнэл алдагдах

. Шээс ойрхон хүрэх, хаагдах, задгайрах

. Сэтгэл  санаа тогворгүй болох

 

Дээрх шинж тэмдэг бүхий өвчтөнд

–        Мэдрэлийн эмчийн үзлэг

–        Лаборатори

–        Мэдрэлийн дүрст оношилгоо хийн оношлогддог ба эмийн болон физик эмчилгээ хийгддэг байна

mnMongolian